НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны гишүүд дэмжжээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2021.05.11) хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 14 хувь буюу тус бүрдээ 7 хувь байсныг 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр баталсан хуулиар өөрчилж, 19 хувь буюу тус бүрдээ 9.5 хувь болгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал,  Ажил олгогч болон даатгуулагчид санхүүгийн шууд дарамт үүсгэхгүй байх зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 … Continue reading НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны гишүүд дэмжжээ